2023 оны 11 сарын 22
Өөрт байгаа хуучин хувцас болон эд зүйлсээ дахин ашиглах нь байгаль эх дэлхийгээ хайрлах болон эдийн засгаа хэмнэхэд ч чухал ач холбогдолтой. Хувцас загвар нь хүн төрөлхтний түүхийн туршид урлаг, гоо зүйн тод илэрхийлэл болж, хувь хүний өнгө төрхийг бүрдүүлэх гол хэрэгслийн нэг болж ирсэн. Өдгөө бид 20 жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин их хувцас үйлдвэрлэдэг болжээ. Харамсалтай нь, тэдгээрийн 85 хувь нь хог хаягдал болж газрын хөрсөнд хэдэн зуун жил амьдарсаар байна. НҮБ-ын тогтвортой хөгжлийн хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилгын хүрээнд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах замаар хог хаягдал бий болгож буй хүчин зүйлсийг үлэмж хэмжээгээр бууруулах зорилго тавьсан билээ. Тиймээс "Гурван Сор" компани хуучин сүлжмэл хувцсыг АВАРЧ дахин загварчлах зөвлөгөө, үйлчилгээг хүргэж байна.